Thursday, May 14, 2009

Манай улсын сүүдрийн эдийн засаг томорч байна

Ийм ноцтой үгийг Монголбанкны Валютын газрын дарга Ц.Одонгуа өчигдөр чуулганы хуралдаан дээр хэллээ. Уг нь эрх баригчид татварыг нэг шатлалтай болгосноор далд эдийн засаг багасч байгаа гэж байсан билээ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2008 онд баримтлах мөнгөний брдлогын талаар хэлэлцэх үеэр Ц.Одонгуа захирал энэ тухай мэдэгдсэн юм. Төрөөс баримтлах мөнгөний бодлогын төслийг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, Б.Энххуяг танилцуулсны дараа гишүүд асуулт асуулаа.

Л.ГАНТӨМӨР: 2007 оны мөнгөний бодлогод инфляцыг таван хувьд барина гэж тусгасан. Монголбанк энэ зорилтоо хэрэгжүүлсэнгүй. Инфляц 13 хувьтай
байгаагийн шалтгаан юу байна. Ирэх жил 5.6 хувьд барина гэж төсөлд тусгажээ. Үүнийг яаж биелүүлэх юм бэ. 2008 он бол сонгуулийн жил. Төсвөе баталж аваад л бид сонгуулийн сурталчилгаандаа мордоно. Сонгуулийн жилд эдийн засаг заавал савалдаг. Эдийн засагчдын хувьд зөвлөгөө өгөөч ээ, Төсвййн зардал ДНБ-ий 47 хувийг эзэлж байгаа нь та нарын санааг зовоохгүй байна уу?
Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч

Б.ЭНХХУЯГ: Ирэх жилийн хувьд хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэж хэлмээр байна даа. Төсвийн орлогоос зарлагаа давуулахгүй байхыг зөвлөе, Монголбанкны хувьд энэ их мөнгөний шилжүүлэлтийн хурдыг сааруулах бодлого ба-римтлах ёстой байх.
З.ЭНХБОЛД: УИХ-ын баталж өгсөн үндсэн чиглэлээс та нар энэ жил ганцыг нь ч биелүүлж чадсангүй. Зээлийн хүү мөнгөгүй байсан 2001 оныхтойгоо адил болсон байна. Мөнгөтэй болчихсон ч сахил хүртээд
шал дордов гэгч боллоо. Таван хувьд барих инфляц арав гарчихлаа. Мон-голбанкнаас шалтгаалсан нь хэд вэ. Мэдээж мах, улаан буудайн үнийн өсөлт нөлөөлсөн л байх. Нарийн ялгаж салгасан юм байна уу?

Б.ЭНХХУЯГ: Инфляцыг мөнгөний бодлогод тусгаснаараа барьж чадаа-гүй. Олон хүчин зүйл үүнд нөлөөлсөн байгаа.

Л.ПҮРЭВДОРЖ: Инфляц өссөн бодит шалтгааныг хармаар байна. Үүнийг тодорхой хэлээд өгөөч. Монголбанкныхан мөнгөний нийлүүлэлтийг шахах бодлого ирэх онд баримтлах юм байна. Эсэргүүцээд байх юм алга. Та нар зээлийн хүү буурч байгаа гэсэн мэдээллийг өгч байна. Ингэж мөнгөний нийлүүлэлтийг барихаар зээлийн хүүгийн бууралтад сөргөөр нелөөлөхгүй биз. Цалин, тэтгэврийн нэмэгдэл инфляцад нөлөөлдөг үү?

Б.ЭНХХУЯГ: Энэ оны нэгдүгээр сараас наймдугаар сар хүртэлх инфляцад задаргаа хийж үзсэн. Арван хувийн өсөлтийн тал нь махны үнээс шалтгаалсан. Үүн дээр гурилын үнийн өсөлтийг нэмбэл нийт инфляцын 70 хувийг эзэлж байгаа. Орлого, цалин, тэтгэврийн нэмэгдэл инфляцад нөлөөлж байна гэсэн судалгааг 2005 онд эдийн засагчид хийж байсан. Макро эдийн засаг хурдан өөрчлөгдөж байгаа учир бидний зорилт ч өөрчлөгдөж байна. Энэ оны наймдугаар сар хүртэл бид зээлийн хүүг бууруулахыг зорьсон. Гэтэл найм, есдүгээр сард үнэ савлаад эхэлсэн учир зээлийн хүүг бууруулахаас илүү үнийн савлагааг барихыг хичээсэн. Өөрөөр хэлбэл, зээлийн хүүг бууруулахыг нэгдүгээрт тавихаа больсон. Гол зорилго маань хэрэглээний үнийн индексийг /ХҮИ/ яаж бууруулах вэ гэдэгт төвлөрсөн гэсэн үг. Гэхдээ энэ онд зээлийн хүү 19.7 хувь болж буурсан байгаа. Сум-дад зээлийн хүүгийн бууралт үүнээс бага байгаа. Учир нь ХААН банк сумдад үйлчилдэг байсан бол одоо “ХАС”, “Монгол шуудан” банк сал-бараа нээж эхэлсэн.

Р.ГОНЧИГДОРЖ: Төгрөг, ам.долларын ханшны зөрүүг Монголбанк яаж үнэлж байгаа вэ. Зохистой харьцаа тогтсон гэж үзэж байгаа юу?

Монголбанкны Валютын газрын дарга Ц.ОДОНГУА:
-Манай улсын сүүдрийн эдийн засаг сүүлийн жилүүдэд томорч байгаа. Энд ам.долларын гүйлгээ их явагддаг. Гадаад худалдааг ч ихэвчлэн доллараар хийдэг. Долларыг шүтсэн хэвээр байна. Мөн төгрөгийн, зах зээл угаасаа хязгаарлагдмал, гадаадад танигдаагүй учир ийм харьцаатай байгаа юм. Гэхдээ Монголбанк үүнийг анхааралдаа авч ажиллаж байгаа.

С.БАЯРЦОГТ: Инфляцын *яг хэдэн хувь нь Монголбанкнаас хамаарсан гэдгийг та нэр хэлэхгүй юм. Засгийн газар инфляцыг хөөрөгдөх үйл ажиллагаанд арга хэмжээ авахгүй бол та нар тухай бүрт нь сонордуулга өгч байх ёстой шүү дээ.

Б.ЭНХХУЯГ: Бид Засгийн газарт цаг тухайд нь байр сууриа илэрхийлж байсан. Инфляцын өсөлтөд Монгол-банкнаас хамааралгүй зүйлээс гадна мөнгөний хүчин зүйл нөлөөлсөн.

Монголбанкны ерөнхийлөгч А.БАТСҮХ: Олон улсын валютын сангийн хуралд оролцохоор явсан учир чуулганы хуралдаанд тэргүүн дэд ерөмхийлөгч Б.Энххуяг, газрын дарга нарын хамт оролцжээ. Гишүүдийг асуупт асуусны дараа Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг Д.Одхүү гишүүн танилцууллаа. Гэсэн ч ажлын цаг дууссан учир энэ асуудлыг дараа өдрийн чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр болсон юм. Чуулганы хуралдаан өнөөдөр Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдсон асуулт хариултаар үргэлжилж, Мөнгөний бодлогын төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх юм.
Webstats4U - Free web site statistics

No comments:

Post a Comment