Tuesday, May 12, 2009

Анод банкны үзүүлэлтүүд ийм байжээ

Анод банкны үзүүлэлтүүд ийм байжээ
2:56 Pm

Анод банкны үйл ажиллагаа доголдож, үзүүлэлт нь ямар байсан талаар янз бүрийн яриа, мэдээлэл байгаа юм. Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр өнгөрсөн оны эцсээр нийт актив 349,4 тэрбум төгрөг байсан бөгөөд үүний 220,4 тэрбум төгрөг нь иргэд аж ахуйн нэгж байгууллагаас татсан хадгаламж, 143,3 тэрбум төгрөгийг зээлд байршуулсан байна.

2008 оны эхний улирлын байдлаар нийт актив бага хэмжээгээр буурч 336,8 тэрбум төгрөгт хүрсэн ч хадгаламжийн хэмжээ 5 тэрбум төгрөгөөр өсч 225,2 тэрбум төгрөгт хүрсэн байна. Хадгаламж өсөхийн хирээр аж ахуйн нэгж байгууллага болон иргэдэд 170,9 тэрбум төгрөгийн зээлийг олгож 19,2 хувиар нэмэгдүүлжээ.

Тайлант оны 2-р улиралд зээлийн хэмжээг төдийлөн нэмгдүүлээгүй /8,2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 179,2 тэрбум төгрөг болгосон/ байна. Мөн хугацаанд харилцагч, хадгаламж эзэмшигчдийн дунд сөрөг мэдээлэл тархсан, хадгаламжийн хүүгээ бууруулсан зэргээс хамаарч хадгаламжийн хэмжээ эрс буурч 192,4 тэрбум төгрөгт хүрчээ.

3-р улирлын хувьд олгосон зээлийн болон хадгаламжийн хэмжээ ойролцоо болжээ. /Зээл 179,9 тэрбум төгрөг, хадгаламж 181,4 тэрбум төгрөг/ Эдийн засгийн уналтаас шалтгаалан хадгаламжийн гарах урсгал байсаар даруй 9 тэрбум төгрөгөөр буурсан байна.

2008 оны 11-р сарын 30-ны өдрийн байдлаар Анод банкны нийт актив 321,6 тэрбум төгрөгт хүрч буурсан. Зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй, харилцагчийн анхны шаардлагаар хүссэн мөнгөн дүнг олгож чадахгүйд хүрч төлбөр түргэн гүйцэтгэх чадвар муудсанаас шалтгаалан хадгаламжийн бууралт ихэсчээ.

Дээрх үзүүлэлтүүдээс дүгнэж үзэхэд 2008 оны эхний гурван улиралд хадгаламжийн хэмжээ олгосон зээлийн хэмжээнээс их байжээ. Гэтэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ард иргэдэд ташаа мэдээлэл хүрч байгаа юм. Тухайлбал, Анод банк нь татсан эх үүсвэрээс хамаагүй их хэмжээгээр зээл олгосон мэт ойлголтыг өгч банкыг буруутгаж аж. Анод банкыг 145 тэрбум төгрөгийн хадгаламж татсан байж түүнээс хамаагүй илүү зээл /180 тэрбум төгрөг/ олгосноос болж банк хэцүү байдалд орсон мэт ойлгуулахыг хичээж байгаа гэж мэрэжлийн хүмүүс үзэж байна.

No comments:

Post a Comment