Tuesday, May 12, 2009

М.Энхсайхан: Монголбанк урд хормойгоо хойдохоороо нєхєх бодлого явуулж байна

М.Энхсайхан: Монголбанк урд хормойгоо хойдохоороо нєхєх бодлого явуулж байна Хэвлэх

2008-12-17


-Та хоёр сарын ємнє “Монголд эдийн засгийн гvнзгий хямрал болно” гэж анхааруулж байсан. “ДОХ монгол хvнд халддаггvй юм байна” гэсэн гэнэхэн тайвшрал шиг хямрал нєлєєлєхгvй хэмээн эрх баригчид “vхэр амраасан” шvv дээ.

Явган хэрvvл, тулга тойрсон маргаанд vнэт цагаа алдахын оронд зайлшгvй хямралаас бага хохирол амсах, зєєлєн унах талаар арга ухаан сvвэгчлэхийг уриалж байсан билээ.Ганц та ч биш Д.Содном, Ш.Гунгаадорж, Д.Бямбасvрэн, Р.Амаржаргал нарын таван Ерєнхий сайд анхааруулж байлаа. Гэвч энэ бvхэн ард тvмнийг айлгасан, “Молотовын коктейл” шидсэн болоод єнгєрсєн. Харин єнєєдєр улс орны эдийн засгийн байдал ямар байна вэ? Мєнгєний хомсдол бизнесийг хумьж, хєрєнгє оруулах, идэвхтэй амьдрах сонирхлыг тушиж эхэлсэн нь илэрхий байна?
-Монголд болж байгаа vйл явдал дэлхийд болж байгаа vйл явдлын нэгээхэн хэсэг. Дэлхий гvнзгий хямарч байгаа бол бид ч тvvнээс хол байж чадахгvй.
Энгийн юм шиг хэрнээ энэ vнэнийг манай улстєрчид, дарга нар тун удаан ойлгож байна. Би манай нийгэм “дименша” гэдэг євчнєєр євдєєд байна гэсэн юм. Яахав нийтэд нь хамруулаад манай нийгэм гэсэн болохоос угтаа манай ажлаа мэдэж хариуцах ёстой дарга нар энэ євчнєєр євдсєн хэрэг. Дименша євчний гол шинж тэмдэг нь хаана ямар орон зайд, ямар цаг хугацаанд амьдарч байгаагаа мэдэхээ больдог оюуны хомсдолтой холбоотой євчин. Эмчилгээ шуурхай хийхгvй бол ємдєндєє шээж, тэрнээс ч илvv хэцvv юм болж мэднэ гэж анагаах ухааны ном хэвлэлд тэмдэглэсэн байсан. Дэлхий хямарч байна. Бид шуурхай арга хэмжээ авах ёстой гэхээр тэгж ярьсан хvмvvсийг буруутган хандаж байгаад одоо бид ємдєндєє шээв. Анод банк тойрсон асуудал дєнгєж эхлэл нь. Анод банкны хадгаламж эзэмшигчид ерєнхийдєє азтай. Яагаад гэвэл ичсэн нvvрэндээ ямар ч байсан тэднийг Монголбанк, Засгийн газар нэг аргалчихна. Дараачийг нь яах бол? Анодоос хавьгvй том банк дампуурах магадлал байна. Засгийн газарт бодлого байхгvй тул бараг л тэгэх болов уу. Тэр vед ямар ч арга хэмжээ авч чадахгvй.
-Монголын эдийн засаг дэлхийтэй уягдаад л, Б.Элдэв-Очирын нэрэм¬жит кинотеатрын хуучин байшингаас Нью-Йорк, Лондонгийн биржтэй холбогдоод байгаа юм алга нь vнэн. Гэвч манай эдийн засаг дангинатал тvгжчихсэн байшин биш. Нээлттэй эдийн засаг. Тєгрєгийн ханш суларч байгаа нь валютын урсгал манай гол мєрєн шиг зєвхєн гадагшаа чиглээд байгаатай холбоотой юу? Сєvлд салбартай банкны ажилтан Улаанбаатар руу мєнгє илгээхгvй байгаа тухай ярьж байна. Тэрбум нэг зуун саяд хvрч байсан валютын нєєц 400 сая болж бараг 70 хувиар багасчээ. Арай хурдан дундраад байгааг та анхааруулж байх vед 700 сая байлаа шvv дээ?
-Дэлхийн санхvvгийн хямрал эдийн засгийн хямрал нэгэнт болж хувирсныг бараг бvх орон хvлээн зєвшєєрч байгаа. Урд хєршийн Ерєнхий сайд “Дэлхийн хямрал бодож байснаас бидэнд их хvнд тусч байна” гэж хэлсэн. Хятадын Ерєнхий сайдын амнаас ийм vг унахын тулд нэлээд л юм болж таараа. Хятадад хэдэн арван мянган vйлдвэр хаагдаж, нийгмийн тогтворгvй байдалд нь аюул занал бий болж байгаа сонсогдож байна. Эрх баригч нам нь бидний ємнє хvндхэн сорилт ирлээ гэдгээ зарлаад зєвхєн хямралын асуудлаар хурлаа ойрмогхон хуралдуулах гэж байна. Хойд хєрш хоёр улирал дараалан vйлдвэрлэл нь 7-8 хувь унаж байж бид хямралд орж байна гэдгээ хvлээн зєвшєєрч байна.
Гэтэл Монгол таг. Бидэнд учраад байгаа хамгийн том аюул бол нийгмийн амьдрал, дарга нарын тархинд буусан амьдралын тєсєєлєл хоорондоо хол зєрж байна.
Манай валютын нєєц хурдан шавхагдаж байгаа нь vнэн. Миний барагцаа тооцоогоор зєвхєн солонгосчууд сvvлийн хоёр сард Монголоос 200 сая доллар гаргалаа. Гэтэл солонгос эр хувийнхаа хадгаламжаас ганц сая доллар Монгол руу гуйвуулъя гэхэд солонгос зєвшєєрєхгvй байгаа юм. Монгол дэлхийн эдийн засагтай холбоотой биш юмаа гэхэд нээлттэй, задгай байгаагаа манайхан ерєєс ухаарсангvй. Сануулга ч ойлгосонгvй. Одоо ч энэ байдал vргэлжилж байна.
-“Анод” банкинд vvссэн гацаанд зєвхєн удирдлага нь л буруутай болж байна. Буруу менежмент, чанаргvй зээл зэрэг “Анод”-ын єєрсдийнх нь буруугаас гадна мєнгєний бодлогыг баригчдын алдаа бий юv? “Анод”-д болсон явдал нийт банкны систем болохгvй бай¬гаа¬гийн эхний илрэл vv? Эсвэл дєрвєн захирлын алдаа юу?
-Болж байгаа vйл явдлыг томоор харвал Анодын захирлууд бусад том бан¬куудын захирлуудаас ялгаа байхгvй. Зєвхєн тэдэнд бурууг тохно гэвэл тэдэнд дэлхийн хямралын бурууг тохсонтой адил болно биз дээ. Энд хоёр зvйлийг ойлгох шаардлагатай санагдаж байна.
Нэгдvгээрт, сvvлийн 10 жилд Монголд нэг ч банк дампуураагvй. Нэгийг ч дампууруулахгvй гэсэн бодлого явсан гэж vзэж болох. Үнэн хэрэгтээ бодлого байгаагvй, нєхцєл байдал аятай байсан. Хоёрдугаарт, єнгєрсєн 10 жилд Монголбанк арилжааны банкуудад тавьдаг хяналт, удирдлагын механизмаа тєгєлдєршvvлж чадаагvй. Сvх далайтал vхэр амар гэгчээр аятай нєхцлийг Монголбанк ашиглаагvй. Одоо нєхцєл байдал гэнэт єєрчлєгдлєє. Монголбанк одоо урд хормойгоо хойд хормойгоор нєхнє гэдэг бодлого явуулж байгаа. Анодын жишээн дээр яг тэгж ажиллаж байна. Дараа нь хойд хормой нь цоорно, тэгэхлээр урдаас авч нєхнє. Сvvлдээ ноорхой дээл¬тэй Монгол vлдэх бодлого явж байна.
-Бvх хадгаламжинд тєр баталгаа гаргасан нь тайвшруулах дохио єгєх гэсэн оролдлого болохоос 1,3 триллионыг даана гэсэн vг хараахан биш. Тєсєв нь 400 шахам тэрбумын алдагдалтай. Ер нь энэ алхам нийтлэг авч байгаа арга хэмжээний нэг боловч банкууд єгєх зээлгvй суусаар байна. Монголбанкинд энгийнээр хэлбэл мєнгє хэвлэх эрх нь бий. Заавал татвар тєлєгчдийн хєрєнгийг оролцуулалгvйгээр мєнгєний бодлогын арга хэрэгслээр зохицуулах боломж Монголбанкинд бий юv?
-Хадгаламжийг тєр баталгаажуулах шийдвэр гаргахдаа манай УИХ алдаа гаргаж байна. Хувийн банкуудын хадгаламж эзэмшигчдийн ємнє тєр vvрэг хvлээж байгаа юм бол тэр банкууд тєрийн ємнє ямар vvрэг хvлээх нь тодорхойгvй байна. Хадгаламжийг тєр хариуцаж байгаагаас хойш тэр мєнгийг хамаа намаагvй зээл болгох нь хувийн банкуудад хамаагvй болсноороо тэдэнд муу дохио єгєх шиг боллоо.
-Ерєєсєє Монголбанк vvргээ биелvvлж чадаж байна уу, авч байгаа арга хэмжээ нь нийцэж байна уу? УИХ Мєнгєний бодлогыг хариуцах онцгой бvрэн эрхээ хэрэгжvvлж байгаа юу?
-Монголбанк ажлаа шинэ нєхцєлд шинэ маягаар хийх шаардлагатай болсон гэдгийг хамгийн тvрvvнд ойлгох хэрэгтэй. Хямралын эсрэг тvр зуурын шинжтэй нэг хоёр арга хэмжээ аваад нэмэргvй.
Ер нь хямралаас бага хохиролтой, богино хугацаанд гарахын тулд цэгцтэй бодлого, тvvнийгээ тууштай хэрэгжvvлэх тєр, засгийн бvтэц хэрэгтэй. Энэ талаар Монгол улсын Ерєнхийлєгч, УИХ, Засгийн газар бодох цаг болжээ.
-Хурдан хєдєлсєн, дотроо нэгмєр ойлголт, бодлоготой орнууд Олон улсын валютын санд тvрvvлж хандаж, мєнгє авч амжсан. Бид одоо хожимдсон уу? Гадаад орноос нэг тэрбумын зээлийн шугам нээх тухай яриа байна.
-Манайхан гуйхдаа сурамгай учраас бvгдээс нь бадар барих бодлого явуулж байгаа юм билээ. Орон болгон хямралаас vvдэлтэй эдийн засгийн хvндрэлтэй байгаа учраас манайд мєнгє илvvчлэх нь юу л бол. Хэнээс гуйх вэ гэдэг нь хэнд толгойгоо дєнгєлvvлэх вэ гэсэн vг шvv. Энд учир их байна. Гадаад бодлогын ярвигтай асуудлаар дэлгэрэнгvй ярих бололцоогvй байх аа. Ингээд цэглэе.

Мэдээллийн эх сурвалж: Зууны мэдээ сонин

No comments:

Post a Comment