Thursday, May 14, 2009

Мөнгөний бодлогын асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв

Мөнгөний бодлогын асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв

Баасан гаригийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2007 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв.

Р.Рааш гишүүн:

- Банкны бодлогод хөдөө орон нутгийг анхаарах хэрэгтэй. Хөдөө байгаа хөдөөгийн банкийг дэмжих хэрэгтэй. Монголын эдийн засаг, мөн банкны ажил сайн байгаа талаар ярьж байна. Хэрэв тийм юм бол яахаараа ард түмэн талбай дүүртэл жагсаад засаг төр ганхуулах гээд байна вэ. Монголын мөнгийг оросууд аваад, газар шороог хятадууд аваад байгаа юм биш үү. Оросууд манай банкийг авлаа л гэнэ. Тэд гаднаас мөнгө оруулж ирээд банк худалдаж аваад байгаа юм уу. Монголд байгаа бидний мөнгөөр тэр банкийг авсан уу гэдгийг бид мэдэхгүй.

Д.Идэвхтэн гишүүн:

- 2007 оны мөнгөний бодлогод тодруулж сайжруулах зүйл их байна. Гаднаас орж ирж байгаа хөрөнгө оруулалтын мөн-гийг тусгаж өгөх, валютын нөөцийг, худалдах, худалдаж авах алтны хэмжээ, диллерийн орлого зарлагыг тусгаж төр хянадаг байх хэрэгтэй юм. Мөн төрөөс хянадаг баймаар зүйл бол чанаргүй зээл, түүнийг нөхдөг эрсдлийн сангийн тоо баримт баймаар юм. Энэ баримт бичгийг буцаамаар л байна.
Гэвч Эдийн засгийн байнгын хороогоор сайн хэлэлцэх байхаа гэж бодож цааш нь хэлэлцье.

Э.Бат-Үүл гишүүн

- Төрөөс баримтлах мөнгөний бодпогыг одоо батлах биз ээ. Үүнд дараахь зүйлүүдийг тодорхой болгох хэрэгтэй. Хө-дөөг мөнгөжүүлэх бодлогыг тууштай авч явуулах. Одоогийн зэс, алтны үнэ ханш эргээд хуучин хэвдээ очиход инфляци ямар түвшинд хүрэхийг тооцоолж УИХ-ын гишүүдэд мэдээлэх.
Монголбанкны эрх зүйн орчинг өөрчлөн сайжруулах хэрэгтэй байна. Мөн банк санхүү улс төрөөс ангид байвал тэдний ажилд тустай. Эдийн засгийн хүмүүс, ялангуяа мөнгө барьж байгаа хүмүүс их хатуу байх хэрэгтэй.

Д.Арвин гишүүн:

- Монголбанк сайн ажиллаж ирсэн. Цаашид улам сайн ажиллах байлгүй. Хөдөө орон нутагт мөнгөний хомсдол нүүрлэж байна. Төсөл, зээл туслам-жийн мөнгө гадаадаас их олж ирдэг ч, хөдөө очдоггүй. Одоо гадаадаас орж ирж байгаа мөнгийг банкаар дамжуулдаггүй болмоор юм. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлнэ гэж ярьдаг ч тэр нь хөгжихгүй байгаа. Банкаас жижиг, дунд үйлдвэрт зориулж олгосон зээлийн хэрэгжилтийг УИХ-аас шалгаж үзмээр байна.

З.Энхболд гишүүн:

- Яг урьд жилүүдэд орж ирдэг байсантай адил баримт оруулж иржээ. Үүнийг байнгын хороогоор оруулж сайн хэлэлцье гэсэн Д.Идэвхтэн гишүүний саналыг дэмжиж байна. Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх зээлийн хугацаа, хүү хоёр нь үйлдвэрлэл явуулах боломжгүй байдаг. Жижиг, дунд үйлдвэрлэлд олгох зээлийн хугацааг гурван жил болгоод, хүүг нэг хувь байхаар зорилт энэ үндсэн чиглэлд тусгаж өгмөөр юм. Ингэсэн цагт банкны ажилд чанарын үсрэлт гарсан гэж үзэж болно. Энэ талаар УИХ Монголбанкинд үүрэг өгөөд эргэж шалгамаар байна. Мөн Монголбанк жил бүр УИХ-д тайлан тавих хэрэгтэй.

Ц.Баярсайхан гишүүн:

- Төрийн мөнгөний бодлого алдагдсаны тод жишээ бол Хадгаламж зээлийн хор-шооны дампуурал юм. Арил-жааны банкууд илүүдэл мөнгөө гадаадад байршуулан хүү авч байна. Тиймээс зээлийн хүү буурдаггүй. Үүнийгээ больж дотооддоо ашигламаар байна.

Р.Гончигдорж гишүүн:

- Хадгаламж зээлийн хоршоо хэт өндөр хүү зарлаж байхад Монголбанк хянаж чадаагүй. Үүнийг шууд захиргааны аргаар ч болов зогсоож байх хэрэгтэй байсан. Тэгж чадсангүй. Арилжааны банк, өөр банк бус санхүүгийн байгууллагыг удирддаг, хариуцлага хүлээлгэдэг хууль эрх зүйн заалт хэрэгтэй.

Б.Эрдэнэсүрэн:

- Мөнгөний нийт урсгал ил тод байх ёстой. Зээл, төслийн мөнгүүд арилжааны банкуудаар дам-жаад алга болдог. Үүнийг болиулахын тулд Хөгжлийн банк байгуулах хэрэгтэй байна.

Ц.Мөнх-Оргил гишүүн:

- Монголбанк Хадгаламж зээлийн хоршооны дампуурлаас сургамж авсан байх. Цаашид ийм байдал арилжааны банкуудад тохиолдохгүй гэх газаргүй. Тиймээс хууль эрх зүйг түргэн боловсруулж өөрчлөх хэрэгтэй байна. Манай банкуудын хувьд зээл олгоход, түүнийг эргүүлж төлөх нь хэт удаан байдаг. Зээлийнхээ хойноос цагдаа шүүх болж байж нэг юм олж авдаг. Зээл өгчихөөд хойноос нь ингэж чирэгдүүлж хөө-цөлдөж байснаас зээл өгөхгүй байвал хамаагүй амар харагддаг. Зээл эргэж төлөгддөг хууль эрх зүйг түргэн өөрчлөх хэрэгтэй. Гишүүд үг хэлж дууссаны дараа санал хураав. Монгол банкнаас оруулж ирсэн баримт бичгийг хэлэлцэх нь зүйтэй гэж хураалгах саналаа УИХ-ын дарга Ц.Нямдоржтомъёолов. Мөнгөний бодлогыг хэлэл-цэхээр боллоо.

Ж.Сандагдорж

No comments:

Post a Comment